Monday, May 9, 2011

Тоглолтууд

 


                                                                                                                 


Monday, April 25, 2011

Анхааруулга

Бие халаалт хийлгүй тоглоод байвал хэдэн жилийн дараанаас мөр чинь өвдөөд тоглож чадахаа байна шүү. Тэгээд мөр гэлтгүй бүх л үеэрээ өвддөг болно. Тийм болохоор цагаа бариад бие халаалтыг тогтмол хийж сурах хэрэгтэй. !!!

Wednesday, April 20, 2011

volleyballiin хувцас















Заах арга барил






 

Манай улсад Волейболын спорт

Манай улсад Волейболын спорт 1927 оноос үүсч хөгжих эхлэл тавигдсан гэж үздэг. 1957 онд Монголын волейболын холбоо байгуулагдсан. Волейболын холбооны эрх барих дээд байгууллага нь хоёр жил тутамд хуралддаг Бага хурал бөгөөд түүнээс сонгогдсон Удирдах зөвлөл үйл ажиллагааг нь удирдан чиглүүлж байдаг. Улиралд нэгээс доошгүй хуралдана. Удирдах зөвлөлөөс өдөр тутмын үйл ажиллагааг удирдуулахаар ерөнхий нарийн бичгийн даргыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр томилон ажиллуулдаг...

Дүрэм:

Волейбол нь 2 баг тодорхой хэмжээнй талбайд, тодорхой өндөрт байрлуулсан торон дээгүүр бөмбөгийг харилцаж, халз тоглодог спорт тоглоомын төрөл юм. Тоглолтын гол зорилго нь багууд давуулсан бөмбөгийг хүлээн авч, буцаан цохиж өрсөлдөгчийн талбайд унагахад оршино. Тоглолтын талбайн хэмжээ 18 м Х 9 м, торны өндөр эрэгтэй тамирчдад 2,43 м, эмэгтэй тамирчдад 2,34 м байдаг. Тоглолтын бөмбөг нь бүслүүрээрээ 65-67см. 260-280 г жинтэй байдаг.

Бөмбөг тоглолтын явцад гарын хурууны өндөг , сарвуу, гарын алганы тусламжтайгаар дамжигдана. Бөмбөгийг арын бүсээс тоглолтонд оруулж эсрэг багийн талбай руу давуулна. Баг бүр 3 удаа бөмбөгөнд гар хүрэх /хаалтнаас бусад/ эрхтэй бөгөөд тоглогч бөмбөгөнд 2 дарааллан /хаалтнаас бусад / хүрч болохгүй. Бөмбөг талбайд унах, талбайгаас гарах буюу дүрмийн бус авалт хийх хүртэл тоглолт үргэлжлэн явагдана. Арын бүсийн баруун талын тоглогч давуулах эрх эдлэх ба талбайд байрласан тоглогчид цагийн зүүний дагуу эргэлт хийж, энэ байрлалд ээлжлэн очиж давуулах эрхийг олж авна. Алдаа бүрт эсрэг багт нь оноо нэмэгдэх журмаар эхний дөрвөн ээлжийн тоглолт 25 оноогоор, тав дахь ээлжийн тоглолт 15 оноогоор тай брейк буюу теннисчилж тоглоно. Оноо 24:24, 14:14 болсон тохиолдолд 2 онооны зөрүүгээр хожлыг шийдвэрлэнэ.