Monday, May 9, 2011

Тоглолтууд

 


                                                                                                                 


Monday, April 25, 2011

Анхааруулга

Бие халаалт хийлгүй тоглоод байвал хэдэн жилийн дараанаас мөр чинь өвдөөд тоглож чадахаа байна шүү. Тэгээд мөр гэлтгүй бүх л үеэрээ өвддөг болно. Тийм болохоор цагаа бариад бие халаалтыг тогтмол хийж сурах хэрэгтэй. !!!

Wednesday, April 20, 2011

volleyballiin хувцас















Заах арга барил






 

Манай улсад Волейболын спорт

Манай улсад Волейболын спорт 1927 оноос үүсч хөгжих эхлэл тавигдсан гэж үздэг. 1957 онд Монголын волейболын холбоо байгуулагдсан. Волейболын холбооны эрх барих дээд байгууллага нь хоёр жил тутамд хуралддаг Бага хурал бөгөөд түүнээс сонгогдсон Удирдах зөвлөл үйл ажиллагааг нь удирдан чиглүүлж байдаг. Улиралд нэгээс доошгүй хуралдана. Удирдах зөвлөлөөс өдөр тутмын үйл ажиллагааг удирдуулахаар ерөнхий нарийн бичгийн даргыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр томилон ажиллуулдаг...

Дүрэм:

Волейбол нь 2 баг тодорхой хэмжээнй талбайд, тодорхой өндөрт байрлуулсан торон дээгүүр бөмбөгийг харилцаж, халз тоглодог спорт тоглоомын төрөл юм. Тоглолтын гол зорилго нь багууд давуулсан бөмбөгийг хүлээн авч, буцаан цохиж өрсөлдөгчийн талбайд унагахад оршино. Тоглолтын талбайн хэмжээ 18 м Х 9 м, торны өндөр эрэгтэй тамирчдад 2,43 м, эмэгтэй тамирчдад 2,34 м байдаг. Тоглолтын бөмбөг нь бүслүүрээрээ 65-67см. 260-280 г жинтэй байдаг.

Бөмбөг тоглолтын явцад гарын хурууны өндөг , сарвуу, гарын алганы тусламжтайгаар дамжигдана. Бөмбөгийг арын бүсээс тоглолтонд оруулж эсрэг багийн талбай руу давуулна. Баг бүр 3 удаа бөмбөгөнд гар хүрэх /хаалтнаас бусад/ эрхтэй бөгөөд тоглогч бөмбөгөнд 2 дарааллан /хаалтнаас бусад / хүрч болохгүй. Бөмбөг талбайд унах, талбайгаас гарах буюу дүрмийн бус авалт хийх хүртэл тоглолт үргэлжлэн явагдана. Арын бүсийн баруун талын тоглогч давуулах эрх эдлэх ба талбайд байрласан тоглогчид цагийн зүүний дагуу эргэлт хийж, энэ байрлалд ээлжлэн очиж давуулах эрхийг олж авна. Алдаа бүрт эсрэг багт нь оноо нэмэгдэх журмаар эхний дөрвөн ээлжийн тоглолт 25 оноогоор, тав дахь ээлжийн тоглолт 15 оноогоор тай брейк буюу теннисчилж тоглоно. Оноо 24:24, 14:14 болсон тохиолдолд 2 онооны зөрүүгээр хожлыг шийдвэрлэнэ.

volleyballiin uusel

 1895 онд АНУ-н Массачусэж мужын Холог хотын биеийн тамирын коллежын багш Виллъям Дж Морган гэдэг хүн үүсгэжээ. Морган тухайн үедээ хэрэглэл материал төсөв хөрөнгө бага зарлагадсан энгийн тоглоом бий болгох тухай бодсон. Морган 1895 онд газрын теннисний торыг 197 см өндөрт татан дээгүүр нь сагсан бөмбөгөөөр нөхдийнхөө хамт тоглоом эхэлсэн гэдэг.Гэвч сагсан бөмбөг нь хэтэрхий хүнд гарыг өвтгөж байсан болохоор бөмбөгний резинэн дотроор тоглох санаа сэтгэн тэр нь бас хэт хөнгөгдөж ойдог байсан тул хуучирч элэлгдсэн хөл бөмбөгийг ашиглаж байсан байна. Уг бөмбөг нь одоогийн волейболын жинтэй ойролцоо байсан байна. Өөөр нэгэн жишээ сурвалжид Америкийн орон нутгийн гал сөнөөгчид 2 шонгийн хооронд хэц татаж дээгүүр нь резинэн бөмбөгөөр тоглож эхэлсэн. В.Морган хэдэн ч хүн тоглож болдог энэ тоглоомоо Минтонет гэж нэрлэжээ. 1896 онд АНУ-д Спрингфилд хотноо Загалмайтан залуучуудын холбооны бага хурлын үеэр олон түмэнд анх удаа тоглож үзүүлж тоглоомын гол санаа нь бөмбөгийг гараар цохин тор давуулах баййв. Энэ үеэс Альфред Холстейд санал болгосноор волейбошл буюу нисдэг бөмбөг гэж нэрлэх болжээ. АНУ-д 1897 онд 10-н зүйлээс бүрдэх анхны дүрэм боловсруулагджээ. Үүнд:

1. Талбайн тэмдэглэгээ
2. Тоглолтонд хамрагдах зүйл
3. Талбайн хэмжээ 7,6-15,1м
4. Торны өргөн урт нь 0,61-8,2м өндөр нь 198см Бөмбөг нь шир ба резинээр хийнэ.
5. Бөмбөгний тойрог нь 63,5-68,5см. Хүнд нь 340гр байна.
6. Давуулалттай тоглогч нь нэг хөлөөрөө гишгэн гараа сарвайлган алгадаж гүйцэтгэнэ. Хэрвээ давуулалтыг алдвал дахин гүйцэтгэнэ.
7. Оноог өөрийн давуулалтын үед авна.
8. Тоглолтын үед бөмбөг торонд хүрвэл алдаанд тооцно.
9. Бөмбөг шугаман дээр тусвал алдаанд тооцно.
10. Тоглогчдын тоог хязгарлахгүй байна гэх мэт заасан байна.

1900 онд АНУ-н Спалдинг пүүс анхны волейболын бөмбөгийг үйлдвэрлэсэн бөгөөд энэ оноос төв болон өмнөд АНУ, Канадад өргөн дэлгэрчээ. АНУ-д 1922 онд зохиогдсон. Волейболын албан ёсны тэмцээний дараа түүнийг зуны 7-р олимпийн хөтөлбөрт оруулах санал тавьсан боловч зөвшөөрөгдөөгүй байна. 1957 онд ОУОХ-ны 53-р чуулганаар олимпийн хөтөлбөрт волейболыг оруулах шийдвэр гаргасан. Уг шийдвэр 1964 оны Токиод болсон 13-р зуны олимпийн наадамд албан ёсоор орсон байна.
11927177a73810c36a9abf0622566c66    
 Fivb гэдэг нь олон улсын volleyball-ын холбоо бөгөөд тус холбооны анхны тэмцээнээ 1942(эрэгтэй), 1952(эмэгтэй) дэлхийн аваргийн тэмцээнийг зохиосон түүхтэй юм. 1964 онд олимпийн надамд албан ёсоор бичигдсэн юм.